Улсын уралдаанд 85 хүн оролцохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:14:52

Энэ сарын 18,19 –ний өдөр Булган аймагт Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо” улсын уралдаан болно.

Харин одоогоор бэлтгэл ажил ид хангагдаж байгаа бөгөөд гала тоглолтод ирэх дуучдын нэрс гарлаа. Ардын жүжигчин Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ Б.Шарав, Зууны манлай уртын дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин Д.Самбуу, Ш.Чимэдцэеэ, МУГЖ Х.Үнэнхүү, Д.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Ш.Өлзий–Орших, Н.Төмөрхуяг зэрэг дуучин хүрэлцэн ирэх аж. Гала тоглолтын тасалбарыг 8000 төгрөгөөр борлуулж байна. Дууны уралдаанд одоогоор 85 хүн оролцохоор бүртгүүлээд байна.

П.Батням
                                                                                                                          

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд