Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 0.8 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:27:54

Сэлэнгэ аймгийн 8-р сарын нийгэм, эдийн засгийн багц мэдээг танилцуулж байна. 

Махны үнэ буурчээ
Амйгийн өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийг өнгөрсөн сартай харьцуулхад үнийн өсөлт харьцангүй бага байгаа аж. Тухайлбал мах төрөл тус бүрдээ 7.9-15.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Засаг  даргаас  олгох  нөөц  хөрөнгийн  гүйцэтгэл  97.1  хувь байна
 Аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл 82.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. 
Сэлэнгэ аймгийн 2015 оны төсвийн  гүйцэтгэлийн  8 дугаар сарын мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 77.2 хувь, улсаас авах санхүүгийн дэмжлэг 100.0 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 91.0 хувь, салбарын байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлэг 100.0 хувь биелсэн байна. Харин аймгаас олгох сумдын санхүүгийн дэмжлэг  93.5 хувь,  Засаг  даргаас  олгох  нөөц  хөрөнгийн  гүйцэтгэл  97.1  хувийн гүйцэтгэлтэй  гарчээ.


Иргэдийн мөнгөн хадгаламж 47 тэрбум төгрөгт хүрлээ
Монгол банкны мэдээгээр энэ сард тус аймгийн банкуудын кассын цэвэр орлого 62 тэрбум гаруй төгрөг, цэвэр зарлага 61 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.
Зээлийн өрийн үлдэгдэл 189 тэрбум төгрөг байгаа аж. Үүний 1.5  хувийг чанаргүй зээл эзэлж байгаа гэнэ. Харин иргэдийн мөнгөн хадгаламж 47 тэрбум төгрөг байгаа аж. 


Халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 0.8 хувиар өссөн байна
Аймгийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин дийлэнх хувийг эзэлж байна.
Нийт халдварт өвчний 54.1 хувийг бэлгийн замын халдварт өвчин, 24.3 хувийг сүрьеэ, 21.6 хувийг бусад халдварт өвчин эзэлж байна. Аймгийн хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо урд жилүүдийнхээс 9.4 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар өссөн байна. 
      
Хэргийн тоо нэгээр нэмэгджээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 534 гэмт хэрэг бүртгэгдсэний 180 нь согтуугаар үйлдэгджээ.
Аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг хэргээр өсч, нийт бүртгэгдсэн хэргийн 31.0 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 41.0 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 2.0 хувийг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 9.0 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт, 17.0 хувийг бусад хэрэг эзэлж байгаа аж. Харин захиргааны зөрчил 18700 бүртгэгджээ. Эдгээрээс 2407 иргэн, 46 ААН, байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн 564 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулжээ.

Ч.Отгонцэцэг  

.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд