Дэд станцыг нүүлгэнэ

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 14:32:01

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Говь-Алтай хүртэл барих авто замын төслийн газар шорооны ажил эхэлжээ. Гүйцэтгэгч компани орон нутгийн иргэд, удирдлагуудтай үл ойлголцох асуудал тулгамдаад байсан нь шийдэгдсэн байна. Тодруулбал, Бууцагаан суманд баригдсан дэд станц замын трасст орсон байсныг орон нутгийн удирдлагууд нүүлгэхээс татгалзаад байсан юм.


Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат замын ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах ёстой гэсэн зөвлөмж гаргасан бөгөөд орон нутгийн удирдлагууд замын ажлыг саадгүй явуулах үүднээс дэд станцыг нүүлгэхээр болсон байна.
Сонирхуулахад, Баянхонгор-Алтай чиглэлийн 126 км авто замын ажил концессийн гэрээгээр хэрэгжих юм.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд