Мөсөн шагайн тэмцээнийг жуулчид их сонирхдог
ВИДЕО МЭДЭЭМөсөн шагайн тэмцээнийг үндэсний хэмжээний спорт болгон хөгжүүлэх санаачлага анх 2000 оноос эхэлж, Мөсөн шагайчдын холбоо байгуулагдсанаар улсын уралдааныг явуулдаг болжээ. Энэ жил 15 дахь удаагийнхаа тэмцээнийг бүх насны ангилалд Туулын мөсөн дээр амжилттай зохион байгууллаа. Нийт 180 гаруй тамирчид Улаанбаатар, Орхон, Дархан-Уул, Архангай аймгаас ирж оролцсоноос 130 нь залуу харваачид байсан нь энэ спортыг сонирхогчдын нас улам залуужиж хүрээгээ тэлж байгаагийн илрэл гэж тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс үнэлж байлаа. Мөсөн шагайн улсын аварга шалргаруулах тэмцээн нь Улаанбаатар хотод 13 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд өмнө нь хоёр ч удаа Архангай аймагт болж байжээ.
Энэхүү спортыг сонирхогчдын хүрээг тэлэхийн тулд холбооны зүгээс өвлийн аялал жуулчлалын нэг үзүүлбэр болгоход анхаарлаа тавьж байна. Тиймээс энэ жил анх удаа нийслэлд өвлийн наадмыг санаачлан зохион байгуулж сонирхогчдын тэмцээн явуулахад жуулчид их идэвхитэй оролцжээ. Хэдийгээр хүйтэнд удаан үргэлжилдэг нь гадныханд хүндрэлтэй мэт санагдавч манай байгаль цаг агаарын онцлогт тулгуурласан үндэсний спорт учраас тэдний сонирхолыг ихэд татаж, өөрсдөө ч оролцох сонирхолтой байдаг байна. мөсөн шагай нь кёрлонгтой төстэй боловч тоглоомы нь дүрэм нь тэс өөр юм.
Манай мөсөн шагай нь 80-90 м ийн зайд байг онож харвадаг цэц мэргэнээ шалгасан тэмцээн бол кёрлинг нь ойрын зайд оноогоор талбай эзлэдэгээрэй ялгаатай. Монголын үндэстэний уламжлалыг хадгалан үлдээсэн энэ тэмцээн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг болох бөгөөд яаж жуулчдыг олноор нь татаж болох талаар хаа хаанаа бодолцож өргөн дэлгэр хөгжүүлэх шаардлагатай.
Сэтгэгдлүүд