Жүдочид “Дюссельдорфын Гран при”-гээс 3 хүрэл медальтай ирэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2016-02-22 13:51:14

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гран при тэмцээн Германы Дюссельдорф хотноо хоёрдугаар сарын 19-21-нд болж манай жүдочид 3 хүрэл медаль хүртжээ.

Энэ оны хоёр дахь удаагийн Гран при тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 353, эмэгтэй 204, нийт 557 жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас 22 жүдоч зодоглосноос 3 хүрэл, шагналт V байрт дөрөв, VII байрт хоёр жүдоч орлоо. Япон, БНСУ гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол 20 дугаар байрт жагслаа. Дюссельдорфын Гран при тэмцээнээс 29 орон медаль хүртсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ