Нохой устгахад зориулж 10 сая төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:18:27

Өвөрхангай аймагт нохойтой холбоотой хэл ам тасрахгүй байгаагаас үүдэн Арвайхээр сумын 2016 оны төсөвт нохой устгалын 10 сая төгрөгийг батласан ба Арвайхээр ОНӨААТГ-аас нөхөрлөл, хоршоотой гэрээ байгуулан хууль дүрмийн дагуу нохой устгалын ажлыг хийх юм.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар байнга ирдэг гомдол, саналын нэг бол нохой устгал юм. Золбин нохдын тоо хэрээс хэтэрч сургуулийн хүүхдүүд өглөө, орой явахад маш хэцүү байгаа талаар эцэг, эхчүүд гомдоллосоор байна.

Арвайхээр ТҮК-аас 2015 онд 1172 нохой устгасан ч нохойны ороо жилд хоёр удаа ордог, их хэмжээний гөлөг гаргадаг, малчин иргэд нохойн гөлгөө төв суурин газар бараадуулж хаядаг зэргээс болж золбин нохдын тоо буурахгүй байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ