Далайн амьтдын тоо толгой эрс цөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЛОНДОН. /ВВС/. Далай тэнгисийн хөхтөн амьтан, шувуу, загас болон хэвлээр явагчдын тоо толгой 1970 оноос хойш 49 хувиар цөөрчээ.
Судалгааны тайлангаас үзвэл, хүмүүсийн хоол хүнсэндээ хэрэглэдэг зарим амьтдын тоо толгой эрс цөөрсөн байна. Тухайлбал, туна загас болон хар амар загасны тоо тоо толгой 74 хувиар цөөрчээ.
Уур амьсгалын өөрчлөлт болон хэтрүүлэн загасчилж байгаа зэрэг нь далайн амьтдын тоо толгой эрс цөөрөхөд нөлөөлж байна.
Дэлхийн онгон байгалийг хамгаалах сан болон Лондоны амьтан судлалын хүрээлэн уг тайланг бэлтгэн гаргажээ.
Судлаачид сүүлийн 45 жилд далай тэнгисийн 1200 гаруй төрлийн амьтныг судалсан байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
10 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
11 цаг
Сэтгэгдлүүд