Хоёр Солонгосын удирдагчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ./РИА Новости/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар гурав дахь удаагийн уулзалтын дүнд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ тухай Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээлсэн байна.
Уг төвөөс БНАСАУ-ын нийслэл Пхеньян
хотод болж буй бүх үйл явдлын мэдээллийг шууд дамжуулж байгаа юм.
Лхагва гарагт болсон уулзалт “ганцаарчилсан” хэлбэрээр
хүндэт зочдод зориулсан "Пэкхвавон" өргөөнд болж, 10 цагаас
11 цаг 10 минут хүртэл үргэлжилсэн байна.
Хоёр орны удирдагчид баримт бичигт гарын үсэг зурсны дараа
гар гараа барилцан гэрэл зургаа татуулав.
Д.Жаргал