Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч есдүгээр сарын 24-нд Трамптай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ./РИА Новости/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин есдүгээр 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамптай тус улсын Нью-Йорк хотод уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд
Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдээлжээ.
“Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдагчдын уулзалт есдүгээр
сарын 24-нд болно” гэж тэрбээр хэлсэн байна. Мүн Жэ Ин Америкийн Нью-Йорк хотод
болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Дональд Трамптай уулзаж, БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэх
аж.
Д.Жаргал
Холбоотой мэдээ
Тамаваши Б.Мөнх-Оргилын хамгийн олон барилдаанд дараалан зодоглосон амжилтыг Гиннест бүртгэлээ
1 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
24 цаг
Улаанбаатар