Филиппинд хөрсний гулгалтын улмаас амиа алдагсдын тоо 22 болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-09-21 14:54:01

МОСКВА./РИА Новости/. Филиппин улсын Себу мужид болсон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгдсэн тухай Синьхуа агентлаг тус мужийн эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилжээ.

Филиппиний Себу мужийн Нага хотод болсон байгалийн гамшгийн улмаас 10 хүн амиа алдаж, 8 хүн гэмтэж бэртсэн гэж урьд нь мэдээлж байв. Хөрсний гулгалт болсон бүсэд 64 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшгийн бүсэд аврагчид ажилласаар байгаа аж.

“Хотын олон оршин суугчийг аварна гэсэн бидний найдлага тасраагүй байна” гэж Нага хотын захиргааны төлөөлөгч Харри Каботаж хэлжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, аврах албаныхан есөн хүнийг аварч чадсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ