Ахмадуудад эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн “Олонд туслах эмнэлэг” Олон улсын ахмадын баярыг угтаж есдүгээр сарын 25-наас 27-ныг хүртэл ахмадуудад үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр болжээ.
Орон нутгаас 2018 оныг “Ахмад настанаа дээдэлж амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан бөгөөд жилийн ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудууд олон бүтээлч ажлыг хийж буйн нэг нь энэ аж.
Тус эмнэлэг 2001
оноос эхлэн тасралтгүй 17 жил үйл
ажиллагаа явуулахдаа 13,000 гаруй хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ. “Олонд туслах эмнэлэг” нь ардын уламжлалт болон анагаахын хосолсон
үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг онцлогтой.
Б.Гантуяа