Энэтхэг агаар-агаар ангиллын пуужин амжилттай туршлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /ТАСС/. Энэтхэг улс өөрийн оронд бүтээсэн агаар-агаар ангиллын “Астра” пуужинг амжилттай туршжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, уг пуужинг Энэтхэгийн зүүн нутагт оршдог Одиша мужийн эрэг хавиас харважээ.
Пуужинг “Су-30” сөнөөгч онгоцноос харвасан
бөгөөд агаарт хөдөлгөөнт байд оновчтой тусч устгасан гэж Энэтхэгийн Батлан
хамгаалах яам мэдэгдсэнийг Синьхуа агентлаг онцолсон байна. “Туршилтыг
уг пуужинг тус улсын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд хүлээн авахад бэлтгэх
ажлын хүрээнд явуулсан бөгөөд зорилгодоо хүрлээ” гэж тус яам цохон тэмдэглэжээ.
"Астра" нь Энэтхэгийн Батлан хамгаалахын
судалгаа, хөгжлийн байгууллагын бүтээсэн “агаар-агаар” ангиллын анхны пуужин
юм. 20-80 км-ын зайд буй байд тусах чадалтай уг пуужинг удирдлагын инерцийн
системээр тоноглосон байна.
Д.Жаргал