5 дахь үеийн F-35B сөнөөгч онгоцоор талибуудад цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн 5 дахь үеийн F-35B сөнөөгч онгоц үйлдвэрлэгдсэнээсээ хойш анх удаагаа байлдааны нислэгийн явцад эсрэг талд цохилт өгсөн байна. Цохилтод Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний объектууд өртсөн тухай Military.com цахим хуудсанд мэдээлжээ.
F-35 сөнөөгч
онгоцны шинэчлэгдсэн загвар болох F-35B нь эгц доош буудаг бөгөөд хөөрөх үедээ
хамгийн богино зайг туулдаг байна.
Lockheed Martin
F-35 Lightning II сөнөөгч онгоцыг зохион бүтээж, үйлдвэрлэх хөтөлбөр нь зэвсэг зохион
бүтээх салбарын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөтөлбөр /1,5 их наяд доллар/
юм.
Зохион бүтээгчид
олон бэрхшээлтэй тулгарч байсан ба анх төсөвлөснөөс хэдэн зуун тэрбум долларын
илүү зардал гарч, сөнөөгч онгоцыг зэвсэглэлд хүлээн авах хугацаа 7 жилээр
хойшилжээ.
Нэг сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх зардал 150 сая доллар бөгөөд түүнийг нэг цаг нисгэхэд 35 мянган долларын зардал гардаг аж.