Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин орж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-02 14:19:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/."Дэлхийн зүрхний өдөр"-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо 10 дугаар сарын 1-нд “Эрүүл зүрхний төлөө хамтдаа” уриатай өдөрлөг зохион байгууллаа.

Зүрх судасны өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа аж. Энэ нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт, хүн амын нийт нас баралтын шалтгааны нэгдүгээрт байгааг мэргэжилтнүүд ярив. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 201 хүн зүрхний өвчнөөс болж нас барсан статистик мэдээ гарсан байна.
Тийм учраас өдөрлөгийн үеэр зүрх судасны шалтгаант өвчлөл, нас баралтаас сэргийлэх идэвхитэй дасгал хөдөлгөөнийг иргэдэд
заасан байна. Мөн зөв хооллолтын талаар мэдээлэл өгч, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллийг өгчээ.

Аймгийн төв Партизаны талбайд болсон энэхүү арга хэмжээг “Дэлхийн зүрхээ хамгаалах өдөр” болон ахмадын баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгээс хамтран зохион байгуулав.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ