Испани улсаар 10 сая гаруй жуулчин аялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАДРИД. /Xinhua/. Өнгөрсөн наймдугаар сард Испани улс гадаадын 10.2 сая жуулчны сонирхлыг татсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Энэ нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын жуулчдын тоо өссөн үзүүлэлт ажиглагдахгүй байсан ажээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар Испани улсыг зорин гадаадын 57.3 сая жуулчин ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс багахан хэмжээний өсөлт үзүүлж, жуулчдын тоо 0.1 хувиар өссөн аж.
Тэдгээр жуулчдыг улсаар нь авч үзвэл, Их Британиас 12.9 сая, Францаас 8.3 сая, Германаас 7.7 сая жуулчин Испани улсыг сонгон аялсан байна.
Э.Хулан