Идлиб хотод террористуудаас 22 тонн алт, 3 тэрбум ам.доллар хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-03 14:05:59

ИДЛИБ. /vazhno/. Оросын хүчний байгууллагынхан Сирийн Идлиб хотод найман Су-35 нисэх онгоц болон 30 нисдэг тэрэг  оролцуулан тусгай ажиллагаа явуулж, террористуудаас 22 тонн алт, гурван тэрбум ам.доллар хураан авчээ.


Ийм их хэмжээний алтыг террористууд музей болон байлдааны бүсээс зугтаж чадаагүй иргэдээс олон жилийн турш дээрэм хийх замаар, харин ам.долларыг нефтийн хууль бус наймаанаас олсон байж магадгүй байна.


Алт, валютыг Сирийн Хмеймим агаарын баазад хүргэжээ. Грекийн “greeknation” цахим хуудсанд мэдээлснээр, алт, валютыг Сирийн Төвбанкинд шилжүүлэн өгнө.


ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Сирийн эрх баригчид дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ