Франсуа Миттераныг Францын хамгийн шилдэг Ерөнхийлөгч гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-05 16:22:33

ПАРИС. /РИА Новости/. Францчуудын дийлэнх нь Франсуа Миттераныг сүүлийн 40 жилийн хугацаанд Франц улсыг удирдаж байсан Ерөнхийлөгч нараас хамгийн шилдэг нь гэж үзэж байгаа болохыг “Odoxa” төвөөс “Figaro” сонинд зориулж явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Харин Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон шилдэг Ерөнхийлөгч нарын жагсаалтад сүүлээсээ хоёрдугаарт орсон байна.

Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцсон францчуудын 31 хувь нь Франсуа Миттераныг сүүлийн 40 жилийн хугацаанд улс орныг удирдаж байсан хамгийн шилдэг төрийн тэргүүн гэж үзжээ. Жагсаалтын эхний гуравт мөн Жак Ширак /26 хувь/, Николя Саркози /14 хувь/ нар багтсан байна.

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон ердөө 10 хувийн санал авчээ. Жагсаалтын хамгийн сүүлд түүний өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олланд /4 хувь/ бичигдсэн байна. Санал асуулгад оролцогсдын хоёр хувь нь асуултад хариулахаас татгалзжээ.

Дээрх санал асуулгыг Тавдугаар Бүгд Найрамдах Улс буюу Франц улс байгуулагдсаны 60 ойд зориулан аравдугаар сарын 2,3-нд явуулсан байна. 

Холбоотой мэдээ