Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-08 15:06:35

ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн цэргүүд сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн томоохонд тооцогдох цэргийн сургуулилтыг Оманд хийх гэж байгаа тухай “The Times” сонинд мэдээлжээ.

Saif Sareea 3” гэж нэрлэсэн уг сургуулилтад дайсны хувиар Оросын байлдааны тактикуудыг ашиглах 150 хүний бүрэлдэхүүнтэй моторжсон техник бүхий тагнуулын анги нэгтгэлтэй тулгарах тактик боловсруулна. “Бид илүү сайн тоноглогдсон, илүү сайн бэлтгэгдсэн байж магадгүй бөгөөд бидэнд хамгийн хүнд даалгаврыг тулгах тийм цэргүүдийг эсэргүүцэж сурахыг оролдоно” гэж сургуулилтын штабаас мэдэгдсэн байна.

Дээрх сургуулилтыг энэ оны сүүлийн улиралд хийх аж. Сургуулилтад 5000 гаруй цэргийн алба хаагч, 200 хуягт машин, 7 хөлөг онгоц, 8 сөнөөгч онгоц, мөн тус бүр 1300 ам.долларын үнэ бүхий 1000 дроныг оролцуулна.

ОХУ есдүгээр сарын 11-15-нд Хятад, Монголын Зэвсэгт хүчинтэй хамтран “Восток-2018” цэргийн томоохон сургуулилтыг хийсэн билээ. Уг сургуулилтад 300 мянга орчим цэргийн алба хаагч, 36 мянган нэгж техник оролцсон юм. 

Холбоотой мэдээ