Удирдлагын академийн сонсогчдын санаачилгаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-12 13:39:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Нийгмийн стресс бухимдал их байгаа энэ үед залууст нэн хэрэгцээ шаардлагатай байсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах тухай Дархан-Уул аймгаас Удирдлагын академид 2017-2018 онд суралцаж байсан А.Болорсүх /Залуучууд театрын дарга/, О.Хүрэлчулуун /Дархан сумын ЗДТГ-н дарга/, Б.Азжаргал /Дархан сумын Засаг дарга/ нарын тэргүүтэй сонсогчдын гаргасан санаачилга биеллээ оллоо.

Өсвөр үе, залуучуудад зориулсан тусгайлсан өрөө, танхимыг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулжээ.

Уг төвийн үйл ажиллагаа нь аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-ийн байранд нээгдсэн бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллан, таагүй асуудал тулгарснаас сэтгэл зүйд үүсэх сөрөг нөлөөллөөс гарах, зөв шийдвэр гаргахад нь өсвөр үе, залуучууд болон залуу гэр бүлүүдэд тусалж зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх ажээ.

Дархан-Уул аймаг 100 гаруй  мянган хүн амтай, түүний гуравны нэгийг 15-34 насны залуус эзэлдэг гэсэн судалгаа байдаг.  

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ