ХЗҮХ-гийн ажилчид цусаа бэлэглэх өдөртэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-гийн 40 гаруй албан хаагч өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д цусаа бэлэглэв.
Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан
бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах
бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
зорилгоор ХЗҮХ-гийн нийт ажилчдын хурлаар жил
бүрийн 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн “баасан гарагт” цусаа бэлэглэж байх
шийдвэр гаргав.
Төрийн байгууллагуудын дунд анх удаа цус бэлэглэх албан ёсны өдөртэй болж буй нь онцлог бөгөөд ЦССҮТ-өөс энэхүү уриалгыг санаачилсанд баяр хүргэн талархал гардуулав.