Сэлэнгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-24 16:15:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 24-нөөс 25-ны өдөр үүлшиж бүх сумдын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй.

Салхи хур тунадасны өмнө ширүүсч 8-13 м/с хүрч явган цасан шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи хур тунадасны өмнө ширүүсч 8-13 м/с хүрч явган цасан шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

Аравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-25-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ширүүсч баруун хойноос 7-12 м/сек хүрч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруун хойноос 4-9 м/с. Агаарын температур шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ