Сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон болохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-24 15:10:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон байгууллагын соёл, ажлын үр дүн тухайн байгууллагад ажиллаж буй алба хаагчдын хувийн сахилга батаас эхэлнэ хэмээн үзэж байна.

Тиймээс Цагдаагийн газраас улирал бүр алба хаагчдынхаа ажлыг үнэлж дүгнэх арга хэмжээг зохион байгуулдаг аж. Энэ удаагийн улирлын “Сахилгын зөвлөгөөн”-өө алба хаагчдынхаа оролцоонд тулгуурлан зохион байгуулжээ.

Мөн улирлын сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийж, алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсов. Алба хаагчдын санал тулгуурла сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах арга замыг тодорхойлох зорилгоор “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний шинэлэг санал, санаачлагыг гаргуулах нь” сэдвээр алба хаагчдыг дөрвөн багт хуваарилан багаар ажиллуулсан байна.

Мөн зөвлөгөөний хүрээнд “Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадвараараа хамт олноо тэргүүлсэн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Анхбаярыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг улам дээшлүүлж,  хувийн сахилга батаа сайжруулан ирэх улиралд “Сахилга, ёс зүйн зөрчилгүй хамт олон” болох уриалгыг гаргасан байна.

Ч.Отгонцэцэг 

Холбоотой мэдээ