Гүржид ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-28 13:22:06
ТБИЛИСИ. /TASS/. Гүржэд ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт орон нутгийн цагаар 08:00 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгууль нь тус улсын төрийн тэргүүнийг шууд сонгох сүүлийнх болох бөгөөд сонгуульд ялагч зургаан жил улс орноо удирдана.

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эхлээд 40 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байжээ. Сонгуульд тус улсын Гадаад хэргийн сайд асан Саломе Зарабишвили тэргүүлэх магадлал өндөр байна. Түүнийг эрх баригч нам дэмжиж байгаа юм.

2013 оны сонгуульд сонгогчдын 62 хувийн санал авч ялж байсан Гүржийн одоогийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили сонгуульд дахин өрсөлдөхөөс татгалзжээ.

Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Америкийн Үндэсний Ардчилсан хүрээлэнгийн мэргэжилтнүүдийг оруулаад олон улсын 1000 гаруй ажиглагч ажиглана.


Холбоотой мэдээ