“Эко гэр бүл”-ийг шалгарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Амьдрах орчиндоо хүнсний ногоо зүлэг, мод тарьж бусдыг уриалан шинэлэг санал санаачлага гаргаж, агаар хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгальд ээлтэй өрхүүдийг “Эко гэр бүл”-ээр шалгаруулав.
“Эко гэр бүл”-ийн шалгаруулалтад Нийслэлийн 9 дүүргээс тус бүрээс шилдэг 2 гэр бүл нийт 18 гэр бүл оролцжээ.
Шалгаруулалтаар ХУД 12-р хороо Д.Аманжол, БЗД 20-р хороо Ч.Дамиран, СБД 16-р хороо Ч.Эрдэнэчулуун, ЧД 15-р хороо Г. Батбаяр, БГД 6-р хороо Н. Дашдаваа, Багануур 4-р хороо Ц. Норжмаа, Налайх 4-р хороо К. Базар, Багахангай 2-р хороо С. Хундуу, СХД 32-р хороо Д. Чимэдбалжир нарын 9 гэр бүл “Эко гэр бүл”-ээр тус тус шалгарсан байна.