УДЭТ-ынхан “Оддын өвчин” шинэ инээдмийн жүжиг толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид 87 дахь үзвэрийн жилийн нээлтээ ирэх сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын өвчин" инээдмийн жүжгээр нээхээр бэлтгэлээ базааж байна.
Энэхүү
жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин,
орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр,ерөнхий зураачаар
СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Гол дүрүүдэд Макс-СТА
Э.Тодгэрэл, Мэгги-Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс-Ц.Жаргалсайхан,
Жулия-Ц.Баясгалан, Тито-СТА Г.Алтангэрэл, Мария-СТА Н.Баярмаа, Диана-Б.Золзаяа, Тахар- Б.Золжаргал нар дүр
бүтээх юм.
Энэхүү
уран бүтээлээр дамжуулан хүн
өөрөөрөө байх, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр
“Өнөө цагт хүн бүр л манлайлагч-лидер болох гээд, олноос онцгойрсон “Од” болох
гээд улайран зүтгээд байна. Түүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн
чанараа гээж, хаяж явна. Ингэж л болохгүй юм” гэсэн гэгээлэг, ухаалаг, хүнлэг
санааг харуулахыг зорьжээ.