Их Британийн Засгийн газар “Brexit”-ийн гэрээний төслийг баталжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-15 14:11:06
ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Засгийн газар “Brexit”-ийн нөхцөлийн тухай Европын Холбоотой /ЕХ/ байгуулах гэрээний төслийг баталжээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдээлжээ.

Их Британийг ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах нөхцөлийг тодорхойлсон гэрээний заалтуудыг хоёр тал мягмар гарагийн орой Бельгийн нийслэл Брюссель хотод техникийн түвшинд зөвшилцсөн байна. Уг гэрээг эцэслэн байгуулахын тулд Их Британийн Засгийн газар болон парламент заавал баталсан байх ёстой. Их Британийн Засгийн газрын гэрээний төслийг батлах асуудлаар лхагва гарагт хийсэн зөвлөгөөн тав гаруй цаг үргэлжилжээ. Одоо баримт бичгийг тус улсын парламентаар хэлэлцэн батлах ёстой.
Холбоотой мэдээ