Эмманюэль Макрон: Франц АНУ-ын хараат улс байхыг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-15 14:45:42
ПАРИС. /TASS/. Франц, АНУ хоёр бол түүхэн холбоотнууд билээ. Гэхдээ холбоотон байх нь хараат байна гэсэн үг биш юм. Бид тэднээс хамааралгүй байх ёстой гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт тус улсын нисэх онгоц тээгч "Шарль де Голль" хөлөг онгоцны тавцан дээр телевизийн “TF1” сувагт Парис болон Вашингтон хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” дэх хуудсандаа өөрийг нь шүүмжилсэн талаар тэрбээр тайлбар өгөөгүй байна. “Би жиргээнд хариу өгөх бодолгүй байна. Ингэхийг ч Францын ард түмэн хүлээхгүй байх гэж бодож байна” хэмээн Макрон хэлжээ. “Холбоотнууд бие биенээ хүндэтгэх ёстой” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Холбоотой мэдээ