Ажлын байрны захиалга буурчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-15 17:20:15


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГазар нь ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу бүртгэлтэй ажилгүй иргэдийг ажилд зуучлах ажлыг зохион байгуулдаг ч 100 хувь ажлын байрны сул орон тоог нөхөх ажиллах хүчин олдохгүй байх тохиолдолд бий аж. Үндсэндээ ажилгүйдэл их байна гэж ярьдаг ч нөгөө талаас ажилгүй иргэдийн зарим нь ажил голдог, ажил хийхийг хүсдэггүй, амар хялбар аргаар хүссэн хэмжээний цалинтай ажил хийхийг хүсдэг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнээс гадна зуны урин дулаан цагтай харьцуулбал ажлын байрны захиалга өдийд буурчээ.

“Энэ жил уул уурхай, барилга, үйлчилгээний салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн бөгөөд  тэдгээр ажлын байрны ихэнх нь барилгын туслах ажилчин, зөөгч бармен, харуул хамгаалалтын ажилчин авах захиалга байсан. Өнөөдрийн байдлаар оёдолчин, гуталчин, түрийчин, малчин, саальчин, зөөгч, бармен, харуул, хамгаалагч, жолооч зэрэг ажлын байранд ажил олгогчдоос ажлын байрны захиалга ирээд байна. Энэ хүрээнд ажилгүй иргэдийг ажилд зуучлах ажлыг зохион байгуулж байгаа ч ажил хийх хүн олдохгүй, ажлын байр хүлээгдэлтэй байна” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн А.Ариунтуяа хэллээ.

Ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь эмэтэйчүүд ба насны хувьд 18-39 насны иргэд аж.

 

 

Холбоотой мэдээ