ОХУ Олон улсын сансрын станц руу хангамжийн хөлөг амжилттай хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-17 11:14:36
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /NHK/. ОХУ-ын нисгэгчгүй сансрын хөлөг Олон улсын станц руу амжилттай хөөрлөө. Уг сансрын хөлгийг Олон улсын сансрын станц руу хангамж хүргэх зорилгоор хөөргөжээ.


Сансрын хөлгийг Казахстаны “Байконур” пуужин хөөргөх талбайгаас өчигдөр хөөргөсөн байна.

ОХУ өмнө нь 10 дугаар сарын 11-нд ижил тээгч пуужингаар сансрын хөлгийг хөөргөсөн боловч амжилтгүй болсон юм.


Энэ удаагийн хөөргөлтөөр ус, хүнс, түлш зэрэг 2.5 тонн бүхий хангамжийг илгээжээ. Сансрын хөлөг хуваарийн дагуу хоёр хоногийн дотор сансрын станцад хүрэх ажээ.


ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг энэхүү ажиллагаагаа 48 сая доллароор даатгуулсан байна.


Үүнээс гадна ирэх сарын 3-нд ОХУ сансрын 3 нисгэгчээ Олон улсын сансрын станц руу илгээхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ