Завханд он гарсаар 1200 орчим иргэн газар өмчилж авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-18 12:00:42

Завхан/МОНЦАМЭ/.Завханд энэ оны гуравдугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд 1189 иргэнд 106.4 га газар  өмчлүүлж төлөвлөгөөний хэрэгжилтээ 100 хувь давуулан биелүүлсэн байна.  

Учир нь иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, байршил зориулалтыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн №01 тогтоолоор 586 иргэнд 47.96 га газрыг өмчлүүлэхээр батлуулжээ. Харин өнөөдрийн байдлаар 1189 иргэнд газар өмчлүүлжээ. Аймгийн төв, Улиастай сумын хэмжээнд 3712 иргэнд  290.15 га газрыг өмчлүүлжээ. Энэ оны эцсээр тайлан мэдээ болон 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн баталж, тогтоолыг эх хувиар нь ГХБЗБГЗЗГ-т хүргүүлнэ хэмээн аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот байгуулалт газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ