Сүхбаатар аймагт 3,9 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-19 17:51:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018-2019 оны өвөл Сүхбаатар аймгийн хэмжээгээр 13 сумын 66 багийн 4271 хот айлын 7868 малчин өрхийн 3,9 сая толгой мал өвөлжиж, хаваржина.

Үүнээс сум орон нутагтаа 6278 малчин өрхийн 3087,4 мянган толгой мал, өөрийн аймгийн өөр сумын нутагт 1049 өрхийн 565,1 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 426 өрхийн 231,8 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 57 өрхийн 40,7 мянган мал өвөлжинө. Харин өөр аймгийн нутаг буюу Дорнод аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Галшар сумдын нутагт 58 өрхийн 36,9 мянган мал тус тус өвөлжих төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Одоогоор Увс, Ховд, Төв аймаг Улаанбаатар хотын Багануур дүүргийн 11 өрхийн 10,4 мянган мал Сүхбаатар аймгийн хоёр сумын нутагт отроор ирээд байгаа аж.

 

Холбоотой мэдээ