XIV их наадмын нээлтийн ёслол Sky Resort цанын баазад болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-05 13:32:05

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Sky Resort цанын баазад амжилттай боллоо.

Нээлтийн арга хэмжээг ЭМСЯ-ны харъяа БЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ЭМСЯ-ны газрын даиеийн тамир спортын хөгжлийн төвийн хамт олон амжилттай зохион байгуулав. Тус нээлтийн ёслолд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, рга Х.Бакытжан МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын цанын холбооны хүндэт ерөнхийлөгч Р.Раш, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хүндэт зочид оролцов.

Тамирчид, шүүгчийн тангараг өргөн урлаг спортын олон сонирхолтой үзүүлбэрүүд толилуулжээ. Нээлтийн ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ өдөр дэлхийн “Цасны өдөр” давцсан бөгөөд Монгол Улсын цанын шигшээ багийн ахмад, залуу тамирчид болон тэшүүрчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

2016 онд спортын 20 төрлөөр 290 гаруй багц медалийн төлөө 5600 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд жүдо, чөлөөт бөх, бокс, шатрын төрлүүдээр наадмын аваргуудаа тодруулаад байгаа юм. Их Наадмын галт бамбар "Сочи-2014" өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр оролцсон Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар буухиалан "Лиллехаммер-2016" залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяад дамжуулснаар албан ёсоор бадамлан ассан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ