Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад Улсын Гавьяат, дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэллээ.
Хэргийг эргэн санахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.
Анхан шатны шүүх хурал энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн ч гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм.