Дөрвөн цагт барих боломжтой байшингийн загвар гаргажээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-23 15:44:48
twitter.com/Nyamkanmk

МАНИЛА. /ВВС/. Филиппиний ядуусын хорооллын орон сууцны хямралыг зохицуулахад ихээхэн хувь нэмэр оруулах хулсан байшингийн загвар гаргасан залуу 50 мянган еврогийн шагнал хүртжээ.


Эрл Патрик Форлалесын зохион бүтээсэн энэхүү загвар нь барихад дөрвөн цаг зарцуулах бөгөөд нэг метр хавтгай дөрвөлжин талбай нь 50 еврогийн үнэтэй аж.




Тэрбээр “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа, “би өөрөө ийм байшинд амьдардаг. Энэ зүгээр ч нэг байшин биш. Энэ байшин нийгмийн хог хаягдлыг эрчим хүч болон бусад эх үүсвэр болгохоор зориулагдсан” гэж дурджээ.




Эрл Патрик Форлалес материаллаг инженерчлэл чиглэлээр суралцаж төгсчээ. Тэрбээр энэ шагналын мөнгөө ирэх жил болох олон нийтийн орон сууцны загварын тэмцээнд оролцох ажилдаа зарцуулахаар төлөвлөсөн байна.


Манила хот нь 12 сая хүн амтай бөгөөд тэдгээрийн гуравны нэг буюу 4 сая орчим нь ядуусын хороололд амьдардаг ажээ. Үүний зэрэгцээ ирэх 3 жилийн хугацаанд тус хотын хүн 2.5 саяар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан Манила хотын орон сууцны асуудлыг зохицуулах нэн шаардлагатай байгаа юм.

Холбоотой мэдээ