Өвс тэжээл олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:23:09

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Хөхморьт, Дэлгэр, Гуулин тосгон, Дарив, Цээл, Шарга, Тайшир, Цогт, Эрдэнэ сумдын зарим нутгаар цасны зузаан 5-20 см нягт нь 0.17-0.43 г/см куб битүү цастай байна.

Засгийн газрын 480 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар цас ихтэй сумдад 291.3 тн өвсийг мөн аймгийн аюулгүйн нөөцөөс 180 өвсийг үнэгүй, 37 тн тэжээлийг 50 хувийн хямдралтайгаар Алтай, Баян-Уул, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Шарга, Есөнбулаг сумдад нэгдүгээр сард олгосон . Мөн улсын нөөцийн өвс, тэжээлээс 200.1 тн өвс, 180 тн тэжээлийг хаваржилт хүндэрч байгаа сумдад олгох ажил хийгдэж тээвэрлэхэд зарцуулагдах 5.6 сая төгрөгний бензин шатахууныг сумдад өгсөн байна.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

                         

Холбоотой мэдээ