Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи тайланд итгэхгүй байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-27 10:00:09

ВАШИНГТОН. /BBC/. Уур амьсгалын өөрчлөлт асар их хэмжээний хохирол учруулах талаар анхааруулсан АНУ-ын Засгийн газрын тайланд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп эргэлзэж байна гэж мэдэгдэв.


Дэлхийн дулаарал АНУ-ын эдийн засагт нөлөөлөх эсэх талаархи сэтгүүлчдийн асуултад Д.Трамп хариулахдаа, би үүнд итгэхгүй байна гэжээ.


Уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам олон тэрбум ам.долларын хохирол учруулахын зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна.


Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашид агаарын хэм улам нэмэгдэнэ гэж дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд анхааруулах болсон билээ.


АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдсэнээр, баасан гарагт Засгийн газраас гаргасан тайлангийн зарим хэсгийг уншсан аж. Тэрбээр уг тайланд манай улсыг онцолсон нь буруу гэдгийг дурдаад, бусад улс орон ялангуяа Хятад, Япон зэрэг Азийн орнууд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ. 

Холбоотой мэдээ