Пакистанд терроризмтай тэмцэх зэвсгийн үзэсгэлэн нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-27 10:27:49
КАРАЧИ. /TASS/. Терроризмтай тэмцэх ажиллагаа явуулахад зориулсан байлдааны зэвсэг хэрэгслийн 10 дахь удаагийн “IDEAS 2018” үзэсгэлэн Пакистаны Карачи хотод мягмар гарагт нээгдэнэ.

Уг үзэсгэлэнд дэлхийн 40 орчим орны 450 орчим компани, байгууллага оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна. Эдгээр орноос 90 орчим албан ёсны төлөөлөгч хүрэлцэн ирэх бөгөөд бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалахын сайд нар, Зэвсэгт хүчний удирдагчид багтжээ. “IDEAS 2018” үзэсгэлэнд оролцох албан ёсны төлөөлөгчдийн олонхи нь Төв Азийн, мөн Ойрхи Дорнодын орнуудынх аж.

Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны төлөөлөгчийн мэдээлснээр, энэ жил оролцогчдын тоо эрс өссөн байна. 2016 онд болсон өмнөх ес дэх удаагийн үзэсгэлэнд 36 орны 427 компани оролцож байсны 294 нь гадаадынх байсан бол 133 нь Пакистаны компани байжээ. Энэ үзэсгэлэнд 40 орны 88 албан ёсны төлөөлөгч оролцсон байна.

Үзэсгэлэнгийн үеэр бага хурал зохион байгуулж, Пакистаны хуурай замын цэргүүд, мөн агаарын болон тэнгисийн цэргийн хүчнийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тус хуралд Пакистаны Зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцох аж.
Холбоотой мэдээ