Томуугийн вакцинаар 79 мянга гаруй хүнийг дархлаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-27 15:59:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ны байдлаар улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрахаас 79.419 хүнийг  хамруулжээ.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, нэмэлтээр 37 цэцэрлэгийн нийт 56.341 хүүхдийг 1-р тунгаар, сайн дурын дархлаажуултаар 301 хүнийг тус тус дархлаажуулсан байна.

 

Холбоотой мэдээ