Эрдоган Орос-Украины хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /RIA Novsoti/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярилцах үеэрээ Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбоотой асуудлыг зохицуулахад Анкара зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжийг хэлэлцлээ гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.
Энэ асуудлаар Эрдоган лхагва гарагт Орос болон Украины удирдагчидтай мөн Цагаан ордны тэргүүн Дональд Трамптай утсаар ярилцсан байна.
“Ноён Путинтэй утсаар ярих үеэр бид энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцлээ. Тухайлбал, Хар тэнгисийн үйл явдалтай холбоотой асуудлыг зохицуулахад бид Орос-Украины хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох эсэхийг ярилцлаа” гэж Эрдоган Их 20-ийн уулзалтад оролцохоор Аргентин улс руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Буэнос-Айрест Путин, Трамп нартай хэлэлцээ хийх үеэрээ энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.