“Завханд үйлдвэрлэв” лого нэг сая төгрөгийн шагнал хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-04 10:39:19

Завхан/МОНЦАМЭ/.МХАҮТ-ын Завхан дахь салбараас нэг сая төгрөгийн шагналтай  “Завханд үйлдвэрлэв” лого зохиох уралдааныг зарлажээ.

Тус лого нь Завхан аймагт үйлдвэрлэгдсэн утга санааг агуулсан, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй зургаагаас олонгүй элементийг агуулсан, гурваас дээшгүй өнгө хосолсон цогц утга агуулгатай бүтээл байна. Мөн сэтгэлгээний өндөр түвшинд график дизайны мэргэжлийн программ дээр хийсэн байх юм. Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна хэмээн аймгийн ХАҮТ-аас мэдээлэв.


Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн  байх ёстой ажээ. Бүтээлийг 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах ба зөвхөн нэг шилдэг бүтээлийг шалгаруулж 1.000.0000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнах юм байна.

Дашрамд тус танхим энэ жил 15 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байгаа бөгөөд Завханы бизнес эрхлэгчдийн тухай “Бизнес ба тэдний түүх” нэртэй ном хэвлүүлэх гэж байгаа аж.  

Холбоотой мэдээ