Хардалтын улмаас хүний аминд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-04 11:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хардалтын улмаас хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байна. Энэ сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын ажлын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ.  “Хүн амины хэргийн  дуудлагыг авуутаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд 39 настай эрэгтэй Т толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас баржээ.Талийгаачийг хамт архи уусан найзууд болох эрэгтэй 29 настай Т, 37 настай Б нар “Манай эхнэртэй хамт архи уусан”  гэж маргалдан  зодолдож амь насыг нь хохироосон байна. Хамт архи уусан нөхдийг ч  байцаан шалгаж байна гэж НЦГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ