Монгол, Франц улсын түүхэн харилцааг харуулсан архивын баримт, гэрэл зургуудыг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-06 18:01:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Франц улсын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан “Монгол, Францын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 05-нд Монголын Үндэсний музейд нээлээ.

Тус үзэсгэлэнг Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам. олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Гадаад харилцааны төв архив. Монголын Үндэсний музей болон Монгол Улс дахь Францын ЭСЯ хамтран зохион байгуулж буй юм.

Людвик IX хааны зарлигаар 1952 онд Их Монгол улсын нийслэл Хархорумд Францын Эзэн хааны элчин төлөөлөгчөөр Виллиам Дэ Рубрук анхлан хүрэлцэн ирж, 1289, 1305 онд Ил хаант улсын Аргун Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, захидал бичиг солилцсоноор Монгол, Франц хоёр улсын соёлын харилцааны эхлэл тавигдсан түүхтэй.

1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосон ба Монгол, Францын харилцааны үндсэн баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1996 онд МУ-ын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн анхны албан ёсны айлчлалын үеэр байгуулснаар хоёр улсын хооронд улс төр, соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах нөхцөл бүрджээ.

Үзэсгэлэнд 1696 онд Парисын сонинд хэвлэгдсэн “Хятадын эзэн хааны цэрэг Өөлдийн хан Галданг дайлсан их тулалдаан ба ялалт" сэдэвт нийтлэлийн фото хуулбар, “Франц улсын номлогч нар орон нутагт ажиллахаар ирмэгц Хүрээний сайдад бараалхуулж, зөвшөөрөл авахуулах тухай бичиг” 1883 он/, “Хүрээний сайдын газраас Бээжин-Парис авто ралли-гийн оролцогч Франц улсын харьяат найман хүн болон дагалдах хүмүүст тэмдэгт бичиг олгосон тул сайнаар харгалзан хамгаалан өнгөрүүлэхийг тушаасан бичиг” 1907 он/, “Монгол Улсын Гадаад яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсч, Франц Улсын Гадаад хэргийн явдлын яаманд илгээсэн бичиг"/1912 он/, “Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогоос Монгол Улс олон улстай гэрээ байгуулан, худалдаа арилжаа нэвтруүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлж гаргасан бичиг’71921.09.14/, ‘‘Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллиог Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүнд сонгосон Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоол” 71925.07.09/ зэрэг баримт бичгүүдийг дэлгэжээ. Мөн “Монгол сурагчид Франц гэр бүлийнхний хамт” 1928 он/, “Ю.Цэдэнбал Парис хотноо” 1949 он/, “БНМАУ-ын АИХТ-ийн дарга Ю.Цэдэнбалд БНФУ-аас БНМАУ-д суух Элчин сайд Жек Фески итгэмжлэх жуух бичгээ барьж буй нь” 1978.05.10/, “Францын монголч эрдэмтэн Ж.Легран” 1982 он/ зэрэг гэрэл зургуудыг толилуулж байна.


Түүнчлэн Монгол Улс, БНФУ-ын элчин харилцаа, нийгэм улс төр, соёлын салбарын хамтын ажиллагааны түүхэнд холбогдох баримтат кино, кино мэдээ болон 1913 онд Францын кино зураглаач, гэрэл зурагчин С.Пассегийн Монгол нутагт аялахдаа авсан ховор кино зураг, гэрэл зургууд үзэгчдийн сонирхоыг татаж байв.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар, Франц улсын элчин сайд Филипп Мэрлин, ахмад дипломатчууд болон бусад зочид төлөөлөгч нар оролцов. Франц улсын Лицей Мишлей сургуульд хамгийн анх Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, Л.Намсрай нар сурахаар тус улсыг зорьж зорьж байсан бөгөөд тэдний үр хүүхдүүд, ач, зээ нар нь оролцсон юм. 

Тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ