Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд 500 гаруй хүүхэд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-12 09:18:55

Ховд/МОНЦАМЭ/Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.  Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Ховдчууд нэгдэж 500 гаруй өсвөр насны хүүхдүүд ард иргэдийг хамруулсан хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулав.

Монгол Улс нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг.Энэ оны хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор энэхүү аяныг тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ