Дундговийн "Болор цом"-ын эзнээр О.Гончигсүрэн тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-11 12:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дундговь аймагт уламжлал болсон "Болор цом" наадам Нэрт зохиолч Мишигийн Жавган агсны мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд түүний унаган нутаг Дэрэн суманд  боллоо. Наадамд Дэрэн сумын уугуул яруу найрагч О. Гончигсүрэн тэргүүн байр, Х. Шонхор дэд байр, Ц.Баясгалан гутгаар байр эзлэв. Дэлхийн энтэй дуучин Б.Норовбанзад "Уяхан замбуу тив"-ийн нараа энэ л тайзан дээр шуранхайлж, Дэрэнгийн "Хар азарга" Ц.Чимэддорж энэ л тайзан дээр "Малчин" шүлгээ онгод дүүрэн уншиж байсан гэж Дэрэнгийнхэн бахархдаг.  Нутгийн найрагчдын онгодыг сэрээж, хийморийг бадраасан алтан тайз, уудам цэнхэр Дэрэнгийн тал нутагт найман настай балчраас наян настай буурай хүртэл найраг шүлгийн дунд баясаж өнжсөн байна. 

Холбоотой мэдээ