Сигийн айлчлал харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-17 12:07:19

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпиний АНУ-д хийх айлчлал нь хоёр улс хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бие биеэсээ болгоомжилсон хандлагыг багасгана гэж Хятад улсын Гадаад хэргийн сайд хэллээ.

Сайд Ван И өчигдөр нийслэл Бээжин хотдоо гадаадын дипломатуудтай уулзахдаа ингэж хэлсэн байна.

Си дарга ирэх долоо хоногт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзана.

Вангийн энэ мэдэгдэл нь БНХАУ далай тэнгисийн үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа болон кибер аюулгүй байдалд АНУ түгшиж байгааг намжаахыг Бээжин хүсч буйг харууллаа.

Талууд хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний талаарх хэлэлцээнд шинэ, чухал ахиц гаргахын төлөө ажиллана гэж сайд Ван И Мөн хэлжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд