О.Баасанхүү гишүүн халз мэтгэлцээнээ хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-09 13:54:16

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийх халз мэтгэлцээнээ 14 хоногоор хойшлуулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр энэ сарын 12-ны 19.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй халз мэтгэлцээн хийхээр урилга хүргүүлээд байсан юм. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй учир халз мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж энэ сарын 23-нд хийхээр болсон байна.

Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол 4 дүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултад хариулт авна гэдгээ О.Баасанхүү гишүүн хэлж байв. Харин мэтгэлцээндээ ирэх юм бол хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асууна гэв. 

Н.Туяа

Холбоотой мэдээ