Эмэгтэй боксчид Казахстаныг зорив

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-16 02:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Караганда хотноо болох гавьяат дасгалжуулагч Г.Жарылгаповын нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд манай эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир болон дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор дөрвөн тамирчин оролцохоор /2018.12.15/ эх орноосоо мордлоо.


Мөн энэ тэмцээний дараа манай тамирчид хамтарсан бэлтгэл хийх бөгөөд тэмцээн ирэх долоо хоногт болно. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад: 51 кг-д спортын мастер М.Энхжаргал, 57 кг-д спортын мастер Э.Мичидмaa, 60 кг-д ОУХМ М.Намуун, 75 кг-д спортын мастер М.Мягмаржаргал нар багтжээ.

Холбоотой мэдээ