Ш.Абэ Орост айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-17 16:47:52

МОСКВА. /АиФ/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны 1 дүгээр сарын 21-нд ОХУ-д хүрэлцэн ирж магадгүй байна. Энэ тухай Японы “Sankei Shimbun” сонин мэдээлжээ.


Одоогоор талууд Японы Ерөнхий сайдын айлчлал хийх өдрийг хэлэлцэж байгаа аж. Москва хотод Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа юм.


Энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар В.Путинтай яриа хэлэлцээ хийхээр ирэх оны эхээр Орост хүрэлцэн ирэх төлөвтэй байгаагаа Ш.Абэ өмнө нь мэдэгдсэн юм. Яриа хэлэлцээний үйл явцыг идэвхжүүлэх талаар талууд Сингапурт болсон уулзалтын үеэр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ