Тэргүүний аврагчаар Б.Батчулуун, Д.Эрдэнэбат нар шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 13:46:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад өнөөдөр энэ оны ажлаа дүгнэж, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажилласан тэргүүний алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, шилдэг алба хаагчдын шагнал гардуулав.



Үндэсний аврах бригадын “Тэргүүний салбар”-аар тээврийн салбар, “Тэргүүний бүлэг”-ээр Агаарын ажиллагааны салбарын Нисэх төхөөрөмжийн бүлэг, “Хөдөлмөрийн аварга”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Амаржаргал, “Тэргүүний офицер”-оор Нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргал, Хүнд механизмын салбарын дарга, ахмад Д.Ганбилэг, Шалгах механик, ахмад А.Батсайхан нар шалгарсан бол “Тэргүүний ахлагч”-аар Архивын эрхлэгч, ахлах ахлагч Т.Уянга, “Тэргүүний холбоочин”-оор Холбооны тусгай бүлгийн аврагч-холбоочин, ахлагч Н.Хүсэл, “Тэргүүний хөгжимчин”-өөр “Хөгжмийн салбарын аврагч- хөгжимчин, ахлах ахлагч Г.Лхагвасүрэн, “Тэргүүний аврагч”-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат нар тус тус шалгарав.



Харин “Тэргүүний шүхэрчин”-ээр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал, “Тэргүүний химичин”-ээр Химийн ажиллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Д.Саранчимэг, “Тэргүүний жолооч”-оор Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлагч Т.Батбилэг, Хүнд механизмын салбарын Тусгай зориулалтын автомашины жолооч ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч О.Энхбаатар нар, “Тэргүүний засварчин”-аар Засварын салбарын автомашины засварчин, ахлах ахлагч Б.Бат, “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар бэлтгэгч Г.Оюунцэцэг, гэрээт харуул П.Аюушжав нарыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа гэж ОБЕГ-ын Үндэсний аврах бригадаас мэдээлэв.


Холбоотой мэдээ