"Нэг төлөөлөгч-нэг хүүхэд” хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-21 14:35:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны санаачлагаар төлөөлөгчдийнхөө дунд “Нэг төлөөлөгч-Нэг хүүхэд” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.


Аяны хүрээнд ИТХ-ын төлөөлөгчид Чингис хот буюу Хэрлэн сумын 8-14 насны 48 хүүхдийн эрүүл мэнд, боловсрол болон ахуйн асуудалд анхаарлаа хандуулан тусламж дэмжлэг үзүүлж, санаачлага гарган ажиллах юм.


Ингэснээрээ төлөөлөгчид иргэд сонгогчидтойгоо хамтран олон ажлуудыг зохион байгуулж, төрийн хууль тогтоомж болон өөрийн хурлын шийдвэрийг иргэдэд сурталчлах, иргэдээс санал авах, мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтаа хэрэгжүүлэх зэрэг тойрогтоо идэвхтэй ажиллах боломж бүрдэх аж. 


Хэрлэн сумаас сумын ИТХ-д сонгогдсон 31, аймгийн ИТХ-д сонгогдсон 17 буюу  нийт 48 ард түмний элч төлөөлөгч байдаг. 

Холбоотой мэдээ